images

Мэлсчо


     Маркс, Энгельс, Ленин, Сталин нэрийн товчлол Мэлс нэртэй 11 хүн Монгол улсад бий. Харин Мэлсчо гэвэл ганцхан болох бөгөөд энэ нэрийн эзэн энэ жил Монгол улсын Гавьяат барилгачин болжээ. Тэрбээр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж өссөн, Эрхүү хотноо Политехникийн сургууль төгсөж, барилгын технологи-инженерийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Мэлсчо гуай Орги гэдэг айлын өргөмөл ганц хүү учраас аав нь хорвоод хосгүй нэр өгнө гээд Маркс, Энгельс, Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Орги нэрийн эхний үсгийг нийлүүлэн Мэлссчо нэр хайрласан байна. Гэвч бага ангийн багш нь “Яасан олон гийгүүлэгч вэ” гээд нэг “С” үсгийг нь дарчихсан гэдэг. Энэ нэрийн талаар Чехийн монголч эрдэмтэн Иржи Шима тухайлан бичиж байсан түүхтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. 2016 он.

Гэрэл зурагт: Урд талын эгнээний дунд сууж буй нь О.Мэлсчо.