images

Коморов


     Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Дашлодойн Коморов 1957 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаангол гэдэг газар төржээ. Түүнийг төрөхөд нутгийн буурай Адъяацэвэл эх барьж аваад түүнд Коморов нэр хайрласан гэнэ. Тухайн үед аав, ээж нь энэ нэрийн учрыг асуулгүй өнгөрөөсөн ч хүү том болоод учрыг нь ихэд сонирхож төрсөн нутагт нь тийм нэртэй орос эмч ажиллаж байсныг мэдэж авсан байна. Одоо Д.Коморов гуай Монголд ганцаараа ийм нэртэй юм.

Эх сурвалж: "Тод магнай" хурдан морины мэдээллийн сайт.