images

Карма


   Монголд ховор сонин нэртэй хүмүүсийн нэг МУГЖ, багш Т.Карма Завхан аймгийн харьяат бөгөөд 1956 онд төржээ. Тухайн үед Халимагаас урилгаар ирсэн их эмч түүнийг анх нэгдүгээр төрөхөд эх барьж авчээ. Тэгээд Карма хэмээх энэ нэрийг өгтөл ээж нь эхэндээ дургүйцэж аавд нь хэлж гэнэ. Тэгтэл аав нь таван настайгаасаа хийдэд сууж түвд, санскрит хэлэнд суралцсан учраас, утгыг нь мэдээд “Нэгэнт эх барьсан ээж нь өгсөн юм бол өөрчлөхгүй” гэсэн аж. Өнөөдөр сонинд тэрбээр өгсөн ярилцлагадаа нэрийнхээ тухай хуваалцахдаа “Хүмүүс миний нэрийг казах нэр гэж бодоод байдаг юм. Гэрийнхэн түвд нэр гэж тайлбарладаг байсан ч учир утгыг нь хожим өөрөө олж мэдсэн. Хүн хийсэн үйлийнхээ үр төлөөр амьдардаг гэдэг болохоор энэ муу ч нэр биш л дээ. Гэхдээ хүний үйлийн үрийг хамт үүрэх гэдэг гэм байдаг нь миний нэртэй холбоотой юм болов уу гэж боддог. Миний мэдэхээр, Боловсролын яамны Цэцэрлэгийн хэлтэст олон жил дарга хийсэн, Э.Оюун багшийн дүүг, бас дуучин Төмөрийн эгчийг Карма гэдэг” хэмээн ярьжээ. Тэрбээр “Ховор хүмүүс”, “Сахиул уу, сахиус уу”, “Хачин хүн”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө” тэргүүтэй 20 гаруй киноны гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд монголын төдийгүй гадаадын 500 гаруй кино, орчуулгын кинонд дуу оруулжээ.