images

Шүхэрбаяр


   ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчийг Шүхэрбаяр гэдэг. Түүнийг найз нөхөд, ажлын хамт олон нь ихэвчлэн "Шүхэр", "Шүхэрээ" гэж дууддаг гэнэ. Ахлах ахлагч цолтой түүний нэр нь манай улсад ганцхан юм. Нэр ус, гэр бүл, түүний мэндэлсэн түүх нь нягт холбогддог гэх тэрбээр одоогоос 15 жилийн өмнө шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, алба ангидаа энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Түүний аав нь бас шүхэрчин мэргэжилтэй ажээ. Дархан-Уул аймгийн “Ноён Хонгор” гэдэг газарт анхны буултаа хийх үеэр нь Шүхэрбаяр төрсөн учраас энэ нэрийг хайрласан гэнэ. Тавдугаар сарын 23-ны өдөр түүний төрсөн өдөр бөгөөд гэр бүлийнх нь хувьд гурван баяр давхар тохиодог гэнэ. Учир нь түүний болон аавынх нь шүхэрчин болсон өдөр ажээ.

Эх сурвалж: ОБЕГ-ын албаны "Онцгой" сэтгүүл