images

Майли Сайрус


     “Flowers” дуу нь яг одоо хит болж буй алдарт дуучин Майли Сайрусын жинхэнэ нэрийг Дэстини Хөүп Сайрус (Destiny Hope Cyrus) гэдэг байжээ. Загварын “Elle” сэтгүүлд бичсэнээр үргэлж нүүр дүүрэн инээмсэглэж явдаг түүнийг гэрийнхэн нь нялх багаас нь Смайли гэж дууддаг байсан тул 2009 онд Майли Рэй Сайрус хэмээн албан ёсоор нэрээ өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, Смайли гэдэг хочныхоо С үсгийг хасаад одоогийн нэрээ бүтээсэн байна. Түүний "Flowers" дуу энэ оны нэгдүгээр сарын 12-нд олны хүртээл болсноос 112 хоногийн дараа "Spotify" дээр нэг тэрбум удаа стрийм хийгдсэн юм.