images

Exa Dark Sideræl Musk


   “Tesla”, “Space-X” компанийн захирал Илон Маск, Канадын дуучин Грэймс нар 2021 оны арванхоёрдугаар сард тээгч эхийн тусламжтайгаар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Тэдний охиныг Exa Dark Sideræl Musk гэдэг бөгөөд “Y” гэж хочилдог байна. Бяцхан охины нэр өөр цаг, эрин үеийнх шиг сонсогдох нь гарцаагүй юм. Дуучин бүсгүй ч түүний охины талаар шуугиан дэгдэхэд жинхэнэ нэр нь Exa Dark Sideræl Musk мөн хэмээн баталж байжээ. Тэрбээр “Vanity Fair” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт энэ мэдээг анх хуваалцсан байна. Грэймс энэ талаар хэлэхдээ эхэндээ дургүй байсан ч түүнтэй ярилцлага хийж байсан сэтгүүлч Девин Гордон Грэймсийн гэрт ярилцах үеэр нялх хүүхэд уйлж байхыг сонсоод түүнээс энэ тухай асуусан байна. Грэймсийн тайлбарласнаар “Exa” гэдэг нь "exaflops” буюу (секундэд нэг квинтиллион хөвөгч цэгийн үйлдэл хийх чадвар)-тай сүпер компьютерийн нэр томьёо бол “Dark” нь үл мэдэгдэх зүйлийг илэрхийлдэг гэжээ. Харин "Sideræl” нь Грэймсийн дуртай "Бөгжний эзэн" киноны дүр Галадриелээс гаралтай бөгөөд мөн оддын "элф" гэсэн үгнээс гаралтай аж. Тэрбээр цааш нь "Sideræl” бол "Орчлон ертөнцийн жинхэнэ цаг хугацаа, оддын цаг хугацаа, сансрын гүний цаг хугацаа болохоос бидний харьцангуй дэлхийн цаг биш" гэж хуваалцсан байна. Харин энэ нэрийг дуудахдаа Маск, Экса, Харанхуй биш “sigh-deer-ee-el” гэж дуудах нь зөв гэжээ. Тэрбээр мөн Exa Dark Sideræl хэмээх нэрийг жаахан уйтгартай байгаад нь санаа зовдгоо хэлж, охиноо том болсны дараа нэрээ солихыг хүсвэл дэмжих болно гэдгээ ярьсан байна. Тэдний анхны хүүхэд болох хүүгийн нэр ч мөн адил өвөрмөц X Æ A-Xii нэртэй юм.