images

Лана Дел Рей


     Америкийн алдарт дуучин, дуу зохиогч Лана Дел Рейн жинхэнэ нэрийг Элизабет Волридж Грант гэдэг ажээ. Тэрбээр 1985 онд Нью-Йоркт төрсөн бөгөөд Фордхамын их сургуулийн философийн ангийн оюутан байхдаа 2005 онд 20 настайдаа урлагийн замналаа эхлүүлсэн байна. Ингээд анхны тайзны нэрээ Лиззи Грант хэмээн зарлаж байсан ч, 2008 онд дахин сольж Мэй Жэйлер болгож байв. Харин 2010 онд “Lana Del Ray” нэртэй анхны цомгоо гаргасан бөгөөд удалгүй “ray гэдэг үгийг нь “rey” болгон өөрчилсөн юм. Улмаар 2012 онд албан ёсоор тайзны нэрээ Лана Дел Рей болгожээ. Энэ нэрийг “Dr. Jekyll and Mr” киноны гол дүрийн жүжигчин Лана Төрнерийн нэрээс санаа аван бүтээсэн гэдэг. Дуучин нэрийнхээ тухай “MTV” телевизэд ярихдаа “Майамид дүү Каролина болон Кубаас ирсэн найзуудтайгаа зугаалж, цагийг хамт өнгөрүүлж байхдаа тайзны нэрээ ингэж солихоор шийдсэн” хэмээн ярьж байв. Мөн “Би Флоридагийн далайн эргийг санагдуулах, эксотик сонсогддог нэртэй болохыг хүсч байлаа” гэж нэрийнхээ учрыг тайлбарласан бөгөөд 2011 онд “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Лана Дел Рей гэхээр надад далайн эргийн үзэсгэлэнг санагдуулдаг” хэмээжээ. Тэрбээр бага насаа далайн эрэгт өнгөрүүлсэн нэгэн юм. Тиймээс түүний нэрийг Калифорниа мужийн Дел Рей хоттой холбон тайлбарлах нь бий. Мөн "Ford” компанийн 1981-1991 оны хооронд Бразилд үйлдвэрлэж байсан “Ford Del Rey” гэдэг машины нэртэй хамаатуулах тохиолдол ч байдаг. Мөн Лана Дел Рей испани хэлэнд дуртай бөгөөд куб найзуудтайгаа хамт байж энэ хэлээр ярих дуртай гэнэ. Тэгвэл түүний нэрийг испани хэл рүү орчуулбал, Lana гэдэг нь мөнгө гэсэн утгатай этгээд үг бол Del гэдэг нь харьяалахын тийн ялгалын "ын/ийн", Rey гэдэг нь хаан гэсэн утгатай. Сонирхуулахад, тэрбээр философийн анги сонгосны учир нь бурхан, шинжлэх ухаан хоёрын холбоог судлах байсан бөгөөд бурхан болоод технологийн талаар сонирхон судалдаг байна.