images

Байды


   Шог зураач Ц.Байды анх Бадь нэртэй байжээ. Ямар учир холбогдолтойг гэрийнхэн нь түүнд тайлбарлаж өгөөгүй гэх бөгөөд MOНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний  ахыг Бархас гэдэг юм. Аав надад яагаад ийм нэр өгснөө хэлж байгаагүй ч сүүлд бодоход ах бид хоёрын нэрийг нийлүүлбэл Бархасбадь гэж болох учраас уялдуулж өгсөн ч байж магадгүй. Намайг нэгдүгээр ангид байхад манай монгол хэлний багш "Чиний энэ Бадь гэдэг нэр эр үг учраас "ы" залгана гээд Байды болгож байсан юм. Гэвч сүүлд Орос руу сургуульд явах болтол нэрээ соль, үгүй бол явуулахгүй гэдэг байгаа. Би ч үгүй гэж зүтгэсээр энэ нэрээ авч үлдсэн, үхэн үхтлээ энэ нэрээрээ л үзэсгэлэнгээ гаргана" гэжээ. Тэрбээр Дундговь аймгийн Хулд суманд тэмээчин айлд өсөж төржээ. Тиймийн учир тэмээ зурах их дуртай гэнэ. Мөн туулай жилийн цагаан сарын босгон дээр Ардын зураач цол хүртсэн бөгөөд сүүлд 2022 онд "Алтан шар зам" шог зургийн 16 дахь үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.