images

Ерөө


     Манай улсад Ерөө нэртэй 25 хүн бий. Тэдний дундаас олонд хамгийн их танигдсан нь дуурийн дуучин, гавьяат багш Цэрэнпилийн Ерөө билээ. Тэрбээр нэрийнхээ тухайМиний ээж, аав Сэлэнгэ аймгийн хүмүүс. Гэхдээ хотод танилцаж гэр бүл болсон. Ээж маань намайг төрүүлэх үедээ Сэлэнгэд явж таараад Ерөө голын хөвөөнд амаржсан юм билээ. Тиймээс аав минь бэлгэшээж намайг Ерөө гэж нэрлэсэн гэдэг” хэмээн ярьжээ. Тэрбээр ЗХУ-д хоорын удирдаач мэргэжлээр төгсөж ирсэн ч УБДЭТ-ийн "Лусын дагина" жүжигт анх дуулж, Г.Хайдав багшийн дуулаачийн студид суралцан дуучин болоод, улмаар СУИС-ийн дуурийн ангид багшилсан нэгэн билээ.

Эх сурвалж: Ikon.mn