images

Явууцагаан


   Японы загварын ертөнцөд “Yavuu” нэрээрээ хувцасны брэндээ нээн ажиллаж буй монгол дизайнер эмэгтэйг Б.Явууцагаан гэнэ. Түүний аав нь археологич мэргэжилтэй бөгөөд эртний үлэг гүрвэлийн ул мөр илрүүлэх ажилд томилогдон Баянхонгор аймаг руу шилжсэнээр Б.Явууцагаан тэнд төржээ. Ээжийнхээ хувцсыг эвдээд хажуу айлын охиддоо хувцас урлаж өгөх дуртай байсан тэрбээр 1999 онд "Урлах эрдэм" дээд сургуульд загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшихээр элссэн ба 2014 онд Японы "Вантан" дизайн институцэд магистраа хамгаалсан байна. Дараа нь өөрийн нэрийн "Yavuu" брэндийг байгуулахаар шийдэж, 2013 онд "Mercedes-Benz Fashion Week Tokyo"-д оролцож ажлын карьераа эхлүүлжээ. Түүний аав, ээж нь хүүхдүүддээ дээлийнх нь ард явуу зүүж өгдөг байжээ. Гэвч түүнийг төрөхийн алдад бүсэнд нь зүүж өгөх явуу байгаагүйн улмаас нэрэнд нь "зүүж" охиндоо ийн нэр хайрласан байна. Явуу гэдэг нь хэл ам, хар муу бүхнээс хамгаалах лусын хамгаалагч бөгөөд нялх хүүхдийн шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон зүүдэг эд юм. Токио хотын Шинжикү болон Шибуяа дүүргийн хэд хэдэн тансаг зэрэглэлийн үнэтэй хувцас худалдаалдаг дэлгүүрт уг монгол дизайнерийн улирлын болон кимоно цуглуулга худалдаалагддаг байна.