images

Бэлэгдэмбэрэл


     Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит гуравдугаар багийн иргэн, аймгийн алдарт уяач, онц барилгачин Б.Бэлэгдэмбэрэл нь зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын гол дүр Баасан ламын ганц хүү ажээ. Түүнийг бага байхад нь төрүүлсэн ээж нь Баасан ламынд аваачиж өгөөд "Та энэ хүүхдээр хүн хийж ав" гэжээ. Тухайн үед шоронгоос гарч ирсэн лам дахин нэг охин өргөж авч, хоёр хүүхэд өсгөсөн байна. Харин Б.Бэлэгдэмбэрэлийн нэрийг ээжийнх нь ах хайрлажээ. Учир нь, ээж нь битүүнд өвдөж эхлээд шинийн нэгэнд хүүгээ төрүүлсэн тул нагац ах нь "Энэ хүүхэд их бэлэг дэмбэрэлтэй өдөр төрсөн учраас нэрийг нь ийн хайрлана" хэмээгээд өгсөн гэдэг. Баасан лам Бэлэгдэмбэрэл хүүг 13 нас хүрэхэд жанч халжээ.