images

Оюунбадам


МУИС-ийн ХЗС-ийн оюутан М.Оюунбадам нэрийнхээ тухай манай сайтад ярилаа.

     Монгол улсад Оюунбадам нэртэй 103 хүн байдаг юм билээ. Намайг төрөхөд аав маань “Анхны эмэгтэй хурандаа, гавьяат хуульч Р.Оюунбадам шиг эрдэмтэй эмэгтэй болоорой” гэж бодоод надад энэ нэрийг өгсөн гэсэн. Тухайн үед Монгол улс анх удаа эмэгтэй хурандаатай болсон нь үнэхээр сонин, сайхан үйл явдал байсан учраас хүн бүр л ярьдаг, мэддэг байсан гэдэг. Р.Оюунбадам гуай 1994 онд хурандаа цол хүртэж, 1996 оны долоодугаар сарын 5-нд Гавьяат хуульч болсон юм билээ. Хамгийн сонирхолтой нь би 1999 оны долдугаар сарын 5-нд төрсөн. Яг гурван жилийн дараах тэр өдөр би төрж, нэрийг нь авсан нь үнэхээр тохиолдол. Түүнээс биш малчин аав минь энэ тухай яаж мэдэх вэ. Өмнө нь тэр хүний тухай радиогоор ярихыг сонсож байсан байх. Би Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Хурандаа Р.Оюунбадам гуай Завхан аймгийн хүн юм билээ. Одоо би МУИС-д эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. Үнэхээр Р.Оюунбадам гэж Гавьяат хуульч байдгийг мэдээд энэ мундаг хүний нэрийг баастах вий гэж бодогдсон шүү.