images

Анура


    Манай улсад Ану, Анударь, Анужин нэртүүд олон. Гэвч эдгээртэй ойролцоо сонсогдох Анура хэмээх нэртэй хүн 68 байдаг аж. Эдгээрийн нэг сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй Бямбацогтын Анура МNB сайтад нэрийнхээ учрыг тайлбарлахдаа,, амьдралыг хамгаалагч сахиус гэсэн утгатай орос үг бөгөөд санскрит хэлэнд сарны зурхайн ёсны хорин найман одны нэг, хилэнцийн ордын дөрвөн одыг хэлдэг гэжээ. Түүний ээж охиндоо нэр өгөхийн тулд маш их судалж, хайсны дүнд дээрх утгыг олж мэдсэн аж. Багадаа тэрбээр нэрийнхээ учрыг төдийлөн мэддэгүй байсан ч сүүлд мэдээд нэрэндээ дуртай болсон гэнэ. Нэг бус удаа түүнд "Нэрийнхээ учрыг хэлж өгөөч, хүүхэддээ өгье" гэсэн хүсэлтүүд ирж байжээ. Б.Анура нь Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлчээр суралцаж, Эрдмийн их сургуульд эрх зүйчээр мэргэжил дээшлүүлжээ.