images

"Хүүхдийн 100”


   Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт орших Сөүлийн гудамжийг нийслэлчүүд "Хүүхдийн 100" нэрээр нь андахгүй. Угтаа энэ газарт хүүхдийн 100 дугаар дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Улаанбаатар хотод 100 шахам хүнсний дэлгүүр байдгаас 73 дугаар дэлгүүр, 50 дугаар дэлгүүр, "Солонго" дэлгүүр энэ дэлгүүрийн ойр орчимд байв. Харин Хүүхдийн дэлгүүр, хүнсний 100 дугаар дэлгүүр тусдаа байсныг нэгтгэснээр  "Хүүхдийн 100" гэх нэршил тогтсон байна.