images

Юүлэхорол


    Юүлэхорол нэртэй хүн Монголд ганц байдаг нь олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны "Гран при" шагналт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин юм. Түүний нэрийг гэлэнмаа өгсөн гэх бөгөөд Бунд хорол, Цэнд хоролын зэрэг есөн хорол нэрийн нэг ажээ. Тэрбээр СУИС-ийг бүжигчин, бүжиг дэглэгч мэргэжлээр дүүргэсэн ба 14 настайгаасаа ЦДБЭЧ-ын босгыг алхаж, өдгөө 10 гаруй жил бүжгийн урлагаар хичээллэж байгаа юм.