images

Чила


  Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн илтгэгч Г.Бандицэрэн нь Лектор Чила нэрээрээ олонд танигдсан. Тэрбээр 11 хүүхэдтэй айлын зургаа дахь нь бөгөөд ээж нь түүнийг багад Чила хэмээн өхөөрдөж дууддаг байжээ. Энэ нь "Чи бол миний лааны гэрэл, гэрэл гэгээ шүү" гэсэн утгатай хэмээн нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн түүнийг найз нөхөд нь ингэж дуудаж явсаар өөрийн нэрээс илүү түүнийг таниулахад нөлөөлсөн байна. Тэрбээр нийслэлийн 57 дугаар сургуульд суралцаад, СУИС-ийн хөгжимт театрын жүжигчний анги төгсжээ. Дараа нь Москвад сэтгэл судлаач мэргэжил эзэмшсэн байна.