“Тэхийн зогсоол”-ыг чөлөөлөв
Миний сайхан улаанбаатар
2024-12-02
Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүрний урд хэсэгт том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн олон жил байрласан “Тэхийн зогсоол” хэмээх газрыг чөлөөлснийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар зарлалаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр түүний өгсөн үүргийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарснаар энэ ажил биеллээ олжээ. Дүүргийн удирдлага том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэн тохиролцсоноор уг газрыг бүрэн чөлөөлсөн байна. Машин түрээслүүлэгчдийн үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байгаа бөгөөд талууд харуул, хамгаалалт, аюулгүй байдлын зардлыг оролцуулаад нэг техникийн өдрийн түрээсийг 5000 төгрөгөөр тохиролцжээ. Улаанбаатар хотын төвийн байршилд ийнхүү том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, энэ үйлчилгээ төвлөрсөн цэгт бүрмөсөн шилжиж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.