images

Улаанбаатарын анхны хурдны зам 33 км урт байна

Ж.Ариунгэрэл

Миний сайхан улаанбаатар

2024-11-18


   Нийслэлийн дундуур тавих анхны хурдны замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөснөө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилгоор төлөвлөсөн Туулын хурдны замыг 2024-2028 онд барих бөгөөд хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй энэ зам 33 км үргэлжилнэ. Дөрвөн эгнээ энэ хурдны замын тендерийг 12 дугаар сард багтаан зарлахаар төлөвлөж байна. “Замыг энэ хугацаанд барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийшх чиглэлийн замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувь буулгах боломжтой” хэмээн Х.Нямбаатар хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.