images

Нийслэлийн метрог 25-35 метрийн гүнд байгуулна

Ж.Ариунгэрэл

Миний сайхан улаанбаатар

2024-11-18


   Улаанбаатар хотод метро байгуулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй  байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Иймээс метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад ийм хугацаа шаардагдана гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “20 минутын хот” концепцийн хүрээнд хийх ажлуудын талаар мэдээлэл өгөхдөө хэллээ. Нийслэлийн метрог бүтцийн хувьд анх гүүрэн, газар доорх, газрын түвшний гэсэн гурван хэлбэртэй байх нь зүйтэй гэж үзэж байсан бол эцсийн хувилбараар газар доорх хэлбэрийг сонгохоор болсон бөгөөд “Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. Метроны шугамын нийт урт Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан хүртэл 17.64 км байх ажээ. Мөн нийт 14 өртөөнд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг олгох буюу бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт хийх эрхийг нь нээж өгнө гэдгийг Нийслэлийн захирагч мэдээлэл өгөхдөө хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.