images

Хотын зохиолч хөдөө гарч малчин болсон нь


Зохиолч Цэндийн Доржготовын дурсамж ярианаас

     Зохиолчдын хороонд ажиллаж байгаад 1993 онд ажлаа орхиод төрсөн нутаг Гашууныхаа голд очиж мал маллахаар боллоо. Хот, хөдөөгийн таньдаг хүмүүс их гайхсан юм. Уг нь давхар санаандаа би мал маллаж алд зовлогоо хар ажилд хэр тааруу нухлаад, дээр нь зохиол бичиж оюуны хөдөлмөр хийе гэж тооцсон хэрэг. Социализмын үед бүх юм улсынх байв. Ажлын газар бас улсынх, харин авьяас хувийнх. Зохиолч хүн зохиолоо л сайн бичиж байвал албан тушаал, албан тасалгаа нэг их гангараа биш гэдгийг би эрт ухаарсан хүн. Ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад нутагтаа очоод цасан шуурга, усан бороо, идэр ес, аагим наранд би долоон жил малын захад гүрийсэн шүү. Миний тэвчээр гаргасан зүтгэл гэвэл энэ байх. Гэхдээ би яахав. Харин хар нялхаас сургуулиар явсан хотын сэхээтэн авгай минь маш их тэвчээр гаргасан. Хонь 200, ямаа 70, үхэр 40, уналгын морь 10 гаруй болгож өсгөсөн. Энэ хугацаанд би гурван тууж, гуч гаруй өгүүллэг, олон арван нийтлэл, хэлмэгдлийн сэдвээр “Шаргал манан” кино бичсэн. Хотдоо ирээд олон ном гаргалаа. “Аав ээжийнйхээ амьдарснаар яг долоон жил амьдарлаа” гэж өдгөө нэхэн дурсахад “хөдөө учир утгатай гарчээ” гэж дотроо олзуурхаж сууна.