images

Дорноговь аймгийн шатарчин хүү Азийн аварга болов

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Тайландын Бангкок хотод 12 дугаар сарын 1-нд эхэлж 11-нд өндөрлөсөн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Монголын шатарчин Уранбилэгийн Ухаанбилэг түрүүлж Ази тивийн аварга боллоо. Тэрбээр нийт есөн өрөг тоглосноос нэг ч хожигдолгүй 7.5 оноо авснаар аваргын алтан медаль хүртжээ. 31 орны 534 шатарчин өрсөлдсөн Бангкокийн тэмцээнд манай улсаас 47 тамирчин оролцжээ. 2023 оны өсвөрийн шатарчдын Монгол улсын аварга, 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аварга У.Ухаанбилэг Дорноговь аймгийн "Хутагтын мэлмий" клубын тамирчин юм.

Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.