images

Исламын ертөнцөд юуны учир хавирган сарыг дээдэлдэг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-10


   Сирийн босогчид Ираны дэмжлэгтэй Башар Асадын дэглэмийг түлхэн унагаснаар Иран, Сири, Ливан, Иракийг холбосон исламын шашны шийт урсгалын "Хавирган сар" эвсэл нуран унасан гэж үзэж байна. Хавирган сар бол исламын шашинт олон орны далбаан дээр байдаг бэлгэдэл юм. Өнөөгийн исламын ертөнцөд хавирган сарыг дээдлэх болсон нь XVI зуунаас хойш одоогийн Ойрх Дорнодыг захирч байсан Османы эзэнт гүрнээс эхтэй. Османчууд исламын шашин үүсэхээс өмнө Ойрх Дорнодод дээдэлдэг байсан хавирган сарыг улсын албан ёсны бэлгэдэл болгож, зөвхөн төрийн далбаан дээр төдийгүй сүм хийд зэрэг барилга байгууламжид дүрсэлдэг байжээ. Османы эзэнт гүрний шууд нөлөөнд байсан Туркменистан, Тунис, Алжир зэрэг улсууд өнөөг хүртэл төрийн далбаандаа хавирган сарны бэлгэдлийг хадгалсаар байна. Харин Османы эзэнт гүрний нөлөөнөөс ангид, арабын соёлын онцлогийг хадгалсан Сири, Ирак зэрэг улсуудын төрийн далбаанд хавирган сар байдаггүй. Ойрх Дорнодын нутгаас олдсон Хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудаас хавирган сарны ул мөр ихээр олддог байна. Исламын шашинд сарны өөрчлөлтийг ажиглаж, шашны томоохон арга хэмжээ эхлэх хугацааг тогтоодог тусгай байгууллага байдаг. Жил бүрийн лалын хуанлийн ес дэх сард хавирган сар мандсан өдрийг одон орон судлаачид тогтоож, мацаг барих хугацаа болох Рамадан сарыг зарладаг уламжлалтай. Исламын ертөнцөд хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудыг Улаан загалмай биш харин Улаан хавирган сар гэж нэрлэдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.