images

Италийн их сургуульд Монгол соёлын төв нээгдэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-12-09


   Италийн хамгийн эртний их сургуулийн нэг, 423 жилийн түүхтэй Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээгдлээ. Монгол улс Италид анхны ийм төвийг өнгөрөгч 4 дүгээр сарын 19-нд Флоренцийн их сургуульд нээж байсан бол 8 сарын дараа ийнхүү хоёр дахь төвөө нээж байна. Нээлтийн ажиллагаанд тус улсад суугаа Монгол улсын Элчин сайд Ц.Нарантунгалаг, Парма хотын захирагчийн орлогч Л.Лаважетто, Пармагийн их сургуулийн дэд захирал М.Чечилиа нарын албаны хүмүүс, эрдэмтэд, багш нар, монгол, итали оюутнууд оролцжээ. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" хэмээн заасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.