Хятад: Хаврын баяр Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-09
Хятадын уламжлалт Хаврын баяр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Парагвайн нийслэл Асунсьон хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар энэ шийдвэрийг гаргасныг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь зарласан байна. Тэрбээр хэлэхдээ “Хаврын баяр бол Хятадын соёлын хамгийн өнө эртний бөгөөд хамгийн чухал уламжлалт баяр юм. Мөн хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах, гэр бүлээрээ хамтдаа баярлан хөөрөлдөх чухал цаг мөч юм. Хятадууд бэлгэ дэмбэрлийн бичээс бичих, хос уянга наах, банш хийх, луу, арслангийн бүжиг хийх зэргээр хаврын баярыг тэмдэглэдэг” гээд “Сар хагасын дараа Билгийн тооллын могой жилийн хаврын баяр болно. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа сэтгүүлчид, найз нөхдийг Хятадад ирж, баялаг агуулгатай хаврын баярын соёлтой танилцахыг урьж байна" гэжээ. Ийнхүү Хаврын баяр нь Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад Хятадаас бүртгэгдсэн 52 дахь өв болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.