images

Парис: Нотр Дамын сүмийн нээлтэд хэн хэн ирэв?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-12-09


   2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт өртөн нэлээд хэмжээгээр сүйдсэн Парисын Нотр Дамын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст өнгөрөгч бямба гарагт нээлээ. Сүмийн нээлтэд дэлхийн олон орны удирдагчид, алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн нь эв нэгдлийн ойрд үзэгдээгүй бэлгэдэлт үйл явдал боллоо хэмээн хэвлэлүүд дүгнэж байна. 850 жилийн түүхтэй сүмийн шинэ нээлтэд ирсэн 2500 хүндэт зочны дунд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Польшийн ерөнхийлөгч Анжэй Дуда, Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Гүржийн ерөнхийлөгч Саломэ Зурабишвили, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нарын 40 шахам улсын төр засгийн тэргүүнээс гадна АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нарын хүмүүс байжээ. Мөн Бельгийн хаан Филипп гэргийн хамт, Их Британийн ханхүү Уильям, Монакогийн хунтайж II Альбэр нарын зэрэгцээ тэрбумтан Илон Маск, LVMH группийн тэргүүн Бернар Арно, “Kering” группийн эзэн Франсуа-Анри Пино тэргүүтэй бизнесийнхэн олноор ирсэн байна. Сүмийн нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевиз шууд дамжуулсан бөгөөд баярын үйл ажиллагаа ням гарагт мөн албан ёсоор үргэлжилжээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.