“Эрдэнэс Монгол”-ыг эмхлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-01
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулснаар тус компанийг группийн зохион байгуулалтанд шилжүүлэв. Ингэснээр компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжтой болно.
2. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав. Ингэснээр тус хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулах боллоо.
3. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд шилжүүлж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг зохион байгуулахаар боллоо.
4.“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэхээр шийдвэрлэв. Ингэснээр “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
5. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам”-д ТӨХК-ийн бүтцэд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж, төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.