images

Ардын багш Ш.Чоймаагийн нэрэмжит сан байгуулагджээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-11-18


   Монгол улсын Ардын багш Ш.Чоймаа таалал төгсөөд яг хоёр жил болж байна. Тэгвэл түүний хүү Ч.Лодойравсал аавынхаа нэрэмжит санг байгуулснаа албан ёсоор нээхээр болсныг өчигдөр “Фэйсбүүк” хуудсаараа зарлалаа. “Шаравын Чоймаа” сан эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хагас зуун жил тасралтгүй зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, гарамгай эрдэмтэн, их соён гэгээрүүлэгчийн нэгэн насны амьдралаа зориулж ирсэн сурвалж бичиг судлалыг хөгжүүлэх, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэн ажиллах ажээ. Сангийн нээлт ирэх лхагва гараг буюу 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.