images

“Кока-Кола”-гийн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлж “Амгалан” станцад нийлүүлнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-11-18


   Улаанбаатар хотын Баянзрх дүүрэгт байрлах “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрээс “Амгалан” дулааны станц хүртэл шугам хоолой барьж, үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглээд цэвэршүүлсэн усыг тус станцад нийлүүлэхээр болжээ. Ингэснээр зүүн бүсийн хэрэглэгчдийн хэрэглэх дулааныг үйлдвэрлэхэд ашиглах усны нэмэлт эх үүсвэр шинээр бий болох бөгөөд төслийг хэрэгжүүлэх санамж бичигт талууд өнгөрөгч пүрэв гарагт гарын үсэг зуржээ. “М-Си-Эс Кока-Кола” компани байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогынхоо хүрээнд, үйлдвэртээ ашигласан хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд барьж ашиглалтад оруулсан юм. Ингэснээр үйлдвэрийн бүхий л процесст ашигласан усаа загас амьдарч болохуйц түвшинд буюу 99% хүртэл цэвэрлэдэг болсон байна. Тус үйлдвэр нь өдөрт 800-1000 тонн бохир ус цэвэршүүлпэг. Үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг ийнхүү хэрэглэснээр “Амгалан” дулааны станцын гүний цэвэр усны хэрэглээ эрс буурах бөгөөд ногоон шийдлийг нэвтрүүлсэн төрийн өмчит анхны станц болох ажээ.

Зураг дээр: "М-Си-Эс Кока Кола" компанийн үйлдвэрийн барилга.

Зургийн эх сурвалж: www.mcsproperty.mn

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.