images

Илон Маск: 2040 гэхэд хүн дүрст 10 тэрбум робот бий болно

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-11-01


   Саудын Арабын Риад хотод болж буй Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлагын 8 дугаар бага хурал дээр “Тesla компанийн захирал Илон Маск ингэж мэдэгдсэнийг “Reuters агентлаг уламжиллаа. И.Маск хэлэхдээ “2040 гэхэд дэлхий дахинд багаар бодоход 10 тэрбум робот бий болно. Тэдгээрийн нэг бүрийн үнэ 20-25 мянган долларын хооронд хэлбэлзэнэ” гэсэн байна. Түүнийхээр бол “Тesla” компанийн хөгжүүлж буй хүн дүрст “Optimus” хэмээх робот, робот жолоочтой “Cybercab” такси хэрэглээнд нэвтэрснээр компанийн зах зээлийн үнэлгээ хэд дахин нэмэгдэнэ гэнэ. “Cybercab” такси үйлчилгээнд гарснаар “Tesla”-гийн үнэлгээ 5 их наяд доллар, “Optimus” роботын төсөл хэрэгжсэнээр 25 тэрбум доллар болно” хэмээн тэрбээр уг хуралд онлайнаар оролцохдоо хэлжээ. “Тesla” компани түгээмэл зориулалтын “Optimus” роботыг 2021 онд бүтээж эхлээд анхны загварыг 2022 онд танилцуулсан бол жолооны хүрд, гишгүүргүй “Cybercab” таксины загвараа өнгөрөгч 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан билээ.

Гэрэл зургийн эх сурвалж: www.mundodeportivo.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.