Хятад: Гадаадын хөрөнгө оруулалттай 42108 аж ахуйн нэгж шинээр байгуулагджээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-30
Энэ оны эхний 9 сард Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 42108 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, гадаадын хөрөнгө оруулалтын ашиглагдсан нийт хэмжээ 640 тэрбум 600 сая юаньд (ойролцоогоор 90 тэрбум доллар) хүрсэн талаар тус улсын Худалдааны яам мэдээлэв. Салбарын хувьд өндөр технологийн аж үйлдвэрийн салбар давамгайлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 12 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.5 нэгжээр өссөн байна. Улмаар эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, мэргэжлийн болон техникийн үйлчилгээний салбар, компьютер, албан тасалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд оруулсан гадаадын хөрөнгийн хэмжээ дээд тал нь 57.3 хувиар нэмэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.