images

10 баримт: Данзанваанчигийн Ухнаа

Ж.Ариунгэрэл

10 баримт

2022-11-29


1. Түүний аав Дашийн Данзанваанчиг Дорноговь аймгийн Их Хэт сумын уугуул бөгөөд Монгол Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож гарамгай гавьяа байгуулсны учир Монгол Улсын баатар цол хүртжээ.

2. Д.Данзанваанчиг нь байлдаанд таван удаа шархадсан тул дайны дараа эмчлүүлэх шаардлагатай болж тэднийх Дорноговь аймгаас 1947 онд хотод нүүж иржээ.

3. Улсын баатрын эмчилгээг төр засгаас хариуцах болсон төдийгүй одоогийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар цэнхэр байшинд хоёр өрөө байр өгч, Д.Ухнаа хүү 1950 онд Сэлбийн гүүрний хажуугийн IV бага сургуульд элсэн оржээ. Гэхдээ 10 жилийн сургуулиа Дорноговь аймагтаа дүүргэсэн байна.

4. Тэрбээр 1960 онд Улсын дуурийн театрт найрал дууны дагалдан сурагчаар орсон бөгөөд удалгүй жинхэлж, улмаар Марксизмын оройн дээд сургууль төгсөж, найрал дууны ангийн эвлэлийн үүрийн дарга, Дуурийн театрын эвлэлийн хорооны дарга болж байжээ.

5. Театрт орсноосоо хойш долоон жилийн дараа 1967 онд хожмын гавьяат жүжигчин А.Хавлаашийн хамтаар Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургуулийг дуучны мэргэжлээр дүүргэсэн.

6. 1972 оноос Улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983 онд дуучин, дуу ангийн дарга, туслах найруулагч хийж байгаад мөн ондоо Филармонийн даргаар томилогджээ.

7. Улсын филармонид 18 жил зургаан сар ажиллахдаа түүний хөтөлсөн, найруулсан тоглолтын тоо 5195 болсон.

8. 1980-1982 онд Д.Ухнаагийн гэр бүлийн хүн ЭСЯ-нд ажиллах болсон тул Москвад гэр бүлээрээ амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэрбээр Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд суралцжээ.

9. Д.Ухнаа 1962-2018 оны хооронд 58 жилийн хугацаанд төрийн болон баяр ёслол, хүндэтгэлийн, хурим найр, шоу тоглолтыг 5125 удаа хөтлөн тоглуулсан байна.

10. Охидын “Kiwi” хамтлагийн дуучин Намуун түүний зээ охин юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.