images

Европын холбооноос Украинд олгосон тусламж 100 тэрбум еврод хүрэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   Дайн эхэлснээс хойш Украинд Европын холбооноос үзүүлсэн цэргийн тусламжийн нийт хэмжээ 43 тэрбум евро болсон хэмээн Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдлээ. Иргэний салбарт олгосон санхүүгийн тусламжийг оруулж тооцвол Украинд олгосон хөрөнгө 100 тэрбум евро хүрээд байгаа ажээ. Ж.Боррелийн хэлснээр, цэргийн тусламжийн анхны төлөвлөгөө бүрэн хэрэгжиж хараахан дуусаагүй байгаа бөгөөд “Артиллерийн сум хэрэгсэл нэг саяыг олгохоор анх төлөвлөснөөс 65 хувь нь биелээд байна” гэж тэрбээр хэлсэн байна. Цэргийн тусламж үзүүлэх үйл ажиллагаа өнгөрсөн зун эрс хурдасч, Европын зэвсгийн үйлдвэрүүд бүрэн хүч чадлаараа ажиллаж байгааг Ж.Боррель мөн тэмдэглэжээ. 

    Европын холбооны тусламжийн нийт хэмжээ 100 тэрбум еврод хүрснийг мөн Украины ерөнхий сайд Денис Шмыгаль саяхан хэлсэн юм. Гэхдээ тус улсад Барууны орнуудын дэмжлэг улам бүр хэрэгтэй болж байгааг тэрбээр тэмдэглэсэн бөгөөд 2025 онд гэхэд улсын төсвийн алдагдлыг нөхөхөд 15 тэрбум доллар шаардлагатай болох ажээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.