“Samsung”: Шинэ загварын эвхэгддэг утас 2100 долларын үнэтэй гарна
Анд нөхдийн мэдээ
2024-08-29
Өмнөд Солонгосын “Samsung” компани эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд хамгийн орчин үеийн бөгөөд хамгийн өндөр үнэтэй шинэ загвар нийлүүлэх болсноо ирэх сарын 25-нд танилцуулах гэж байна. “The Chosun Daily” сонины мэдээлснээр “Galaxy Z Fold 6 Slim” хэмээх энэ утас 10 миллиметр зузаан байх бөгөөд энэ нь “Samsung”-ийн үйлдвэрлэсэн энэ төрлийн гар утаснуудаас хамгийн нимгэн нь болох юм. Тэгвэл одоогийн “Samsung Galaxy Z Fold 6” загварын зузаан 12.1 мм ажээ. Харин үнэ нь 2100 доллар байх бололтой. Компани энэ загвараа эхний ээлжинд зөвхөн дотооддоо худалдаалах бөгөөд ирэх оны хоёрдугаар сард Испанийн Барселонад болох Хөдөлгөөнт технологийн олон улсын бага хурлын дараагаас гадаад зах зээлд гаргана гэнэ.
Гэрэл зургийг Kим Хон Жи / Reuters
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.