У.Баффетын компанийн үнэлгээ 1 их наяд долларт хүрэх дөхөв
Анд нөхдийн мэдээ
2024-08-29
Дэлхийн тэргүүн баяны нэг Уоррен Баффетын ”Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд доллар болоход тун ойртсон талаар олон улсын хэвлэлүүд өчигдөр мэдээллээ. Даваа гарагийн биржийн арилжаа хаагдахад ”Berkshire Hathaway”-ийн үнэлгээ 993 тэрбум доллар болжээ. 2024 оны эхнээс компанийн үнэ цэн даруй 218 тэрбум доллароор өссөн нь энэ бөгөөд А самбарын хувьцаа нь энэ жил 27,4%, Б самбарын хувьцаа нь 29,2%-иар өссөн байна. Зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд доллар хүрсэн компани түүхэнд найм гарсан бөгөөд тэдгээр нь “Nvidia”, “Microsoft”, “Apple”, “Amazon”, “Meta”, “Alphabet”, “Tesla” болон Саудын Арабын “Saudi Aramco” билээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар энэ үнэлгээгээ хадгалж буй цорын ганц компани нь “Tesla” юм.
Гэрэл зургийг: Ричард Дрю/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.