images

Ойд төөрсөн 6 настай хүү тав хоногийн дараа олдов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-08-28


   Вьетнамын баруун хойд нутгийн Иэн Бай мужийн нэгэн тосгоны зургаан настай хүү ойд төөрөөд тав хоногийн дараа эсэн мэнд олджээ. Данг Тиен Лэм хэмээх тэр хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад ой руу ганцаараа орсон бөгөөд тэр чигтээ төөрч явсан байна. Түүнийг буцаж ирэхгүй байсанд хүүхдүүд томчуулд хэлж, улмаар цагдаагийнхантай хамтарсан эрлийн ажиллагаа эхэлжээ. 200 гаруй хүн хүүг өдөр шөнөгүй хайсан боловч олсонгүй. Ингээд түүнийг амиа алдсан хэмээн тооцож байсан боловч таван өдрийн дараа ойд ургамал түүж явсан хүмүүс олжээ. Хүү алга болсон газраасаа 6 километрийн зайд маш их ядарсан байдалтай олдсон бөгөөд таван өдөр ойд ганцаараа байж модны навч, жимс түүн идэж, уулын горхины ус ууж байснаа хүмүүст ярьсан байна.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.