images

Гар утсыг 35 секундэд 17 хувь цэнэглэнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-08-13


   Хятадын “Realme” компани гар утсыг хамгийн хурдан цэнэглэх технологи зохион бүтээжээ. Уг технологид үндэслэн “SuperSonic Charge” нэртэйгээр худалдаанд гарах төхөөрөмж нь 320 ваттын чадлаар цэнэглэх бөгөөд дундаж утас 35 секундэд 17 хувийн цэнэг авах аж. “Realme” компани уг цэнэглэгчийг бусад дөрвөн бүтээгдэхүүний хамтаар маргааш болох олон улсын арга хэмжээн дээр танилцуулна гэнэ. Үүний өмнө дэлхийн хамгийн хурдан гар утасны цэнэглэгчийг “Xiaomi” компани бүтээсэн юм. Уг төхөөрөмж нь утсыг 300 ваттын чадлаар таван минутад 100 хувь цэнэглэдэг байна.   

Гэрэл зургийг Моника Сколимовска/Globallookpress.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.