Гоо бүсгүйн тэмцээнд сонсголгүй эмэгтэй түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
ӨАБНУ-ын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд төрөлхийн сонсголгүй эмэгтэй түрүүлж тэргүүн титмийг гардан авлаа. 28 настай Ми ле Ру нэг настай байхдаа “сонсголгүй” хэмээн оношлогдсон бөгөөд хэл ярианы гажиг засах багшаар хоёр жил хичээл заалгасны үр дүнд ярьж сурчээ. Одоо тэрбээр загвар өмсөгч, маркетинг судлаачаар ажилладаг гэнэ. ӨАБНУ-ын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол энэ юм. Гоо бүсгүйн титэм гардан авахдаа тэрбээр “Бусдаас дутуу төрж ад үзэгдсэн хүн бүрийн гэгээн мөрөөдөл биелэхэд миний энэ ялалт тус болоосой хэмээн хүсч байна” гэжээ. “Хүнд ад үзэгдэх ямар байдгийг би сайн мэднэ. Хүн хоорондын цайз хэрмийг нураах гэж энэ дэлхийд ирснээ би өнөөдөр эргэлт буцалтгүй ойлголоо” хэмээн түүний мөн хэлснийг BBC News агентлаг уламжилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.