Монгол утга зохиолын гурван боть нэвтэрхий толь хэвлэгдэв
Чихэнд чимэгтэй
2022-11-24
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол утга зохиолын нэвтэрхий толь” гурван боть бүтээлийг хэвлэн гаргажээ. Энэ толь нь Монголын эртний уран зохиол, монгол аман зохиол, монгол бичгийн зохиол, Монголын орчин үеийн уран зохиол, монгол туургатны уран зохиол гэх зэрэг олон бүлэгтэй, нийтдээ 3300 орчим толгой үг багтжээ. Толийг профессор С.Байгалсайхан тэргүүтэй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлал, аман зохиол судлал, төвөд судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд бүтээжээ. Энэ нь утга зохиолын төрлөөр Монгол улсад гарч буй анхны нэвтэрхий толь боллоо гэж МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.