Робот эмч хүний шүдэнд мэс засал хийжээ
Чихэнд чимэгтэй
2024-08-08
АНУ-ын “Perceptive” компанийн бүтээсэн робот дэлхийд анх удаа амьд хүний шүдэнд мэс засал хийсэн талаар тус компани мэдээллээ. Мэс засал хийхийн өмнө робот өвчтөний амны хөндийд бүхэлд нь үзлэг хийж эмчилгээ хийх шийдвэрийг бие даан гаргасан төдийгүй мэс заслыг ч бүрэн бие дааж хийжээ. Уг робот нь хорт туяа ялгаруулдаг уламжлалт рентген болон CBCT сканнер хэрэглэхгүйгээр шүдний цоорол өвчнийг 90 хувийн магадлалтай оношилж чаддаг аж. Ердийн үед өвчтөн эмнэлэгт хоёр удаа ирж ёзоор өрөмдүүлэхээс өгсүүлээд тус бүр нэг цаг гаруйн эмчилгээ хийлгэдэг бол робот үүнд 15 минутын хугацаа зарцуулсан байна. “Perceptive” компанийн мэдэгдсэнээр тэд шинэ технологио зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг эмнэлгийн хяналтын байгууллагаас авахын тулд ойролцоогоор таван жил зарцуулна гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: Perceptive/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.