images

Николь Кидман: Би үнэтэй машинд дургүй

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-08-08


   Австралийн жүжигчин Николь Кидман Их Британийн дуучин Виктория Бэкхэмд ярилцлага өгөхдөө, хямд үнэтэй машинд дуртай гэдгээ хэлсэн байна. “Vogue Australia” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн уг ярилцлагад тэрбээр “Машины үнэ надад огт сонин биш” хэмээжээ. “Хүссэн газраа л очиж байвал ямар машин унах нь надад хамаагүй. Дотроо агааржуулагчтай л байвал болох нь тэр” гэж ярьсан байна. Нөхөр нь болох дуучин Кит Урбан түүнд 402 мянган долларын үнэтэй “Lamborghini Urus” машин бэлэглэснийг Н.Кидман огт унадаггүй гэнэ. “Гараашт нэг тийм “Lamborghini” байж л байна. Гэхдээ би “Subaru” унадаг” хэмээн тэрбээр хэлжээ. В.Бэкхэм Францын Корсика аралд хуримынхаа 25 жилийн ойг тэмдэглэж байгаа бол Н.Кидман гэрийнхэнтэйгээ Бахамын аралд амарч яваа бөгөөд тэд “Zoom”-ээр ярилцсан байна.  

Гэрэл зургийг Од Гэрүччи/Reuters

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.