images

“Катар 2022”: Ууттай бэлгэнд юу байв?

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-22


    Доха хотын “Al Bayt” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон ДАШТ-ий нээлтийн үеэр суудал болгонд ууттай бэлэг тавьсан байв. Өөрөөр хэлбэл, нээлтийг биеэр үзсэн 60 мянган хүнд энэ бэлэг очжээ. Тэгвэл уутан дотор юу юу байв гэдэг талаар Дохад ажиллаж буй манай сурвалжлагчийн мэдээлснээр бол юуны түрүүнд англиар saffron гэдэг, эмийн найрлага, хоол амтлахад ордог үнэт ургамлын хатаасан нахиа оржээ. Монголоор хач гүргэм гэж эртнээс нэрлэсээр ирсэн энэ зүйл нь маш үнэтэй, нэг кг нь 3000-аас 50 мянган доллар байдаг. Гүргэм олон янз бөгөөд Я.Цэвэлийн тольд хач гүргэм, зом гүргэм, өвсөн гүргэм гэж бий гэжээ. Хач гүргэм гэдэг нь Энэтхэгийн умард нутгийн Кашмирт ургасныг хэлдэг байна. Ууттай бэлгэнд үүнээс гадна Катарын хааны гарын үсэгтэй футболк, ДАШТ-ий бэлгэдэл бүхий энгэрийн зүүлт, цэнгэлдэх хүрээлэнгийн дүрслэл бүхий сувенир, алчуур байсан хэмээн Доха хотоос манайд мэдээлэв.    

       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.