images

Монголын шигшээ баг Японд бэлтгэлээ базаав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-22


     Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Японы Хөлбөмбөгийн холбооны урилгаар тус улсын Тояама хотод 10 хоногийн бэлтгэл хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн шигшээ багийн цугларалт нь 2026 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны өмнөх плэй-оффын тоглолтод бэлтгэх хамгийн эхний алхам учраас чухал ач холбогдолтой хэмээн шигшээ багийн ахлах дасалжуулагч Ичиро Оцүка онцлон тэмдэглэжээ. Тояама хот нь дасгалжуулагч Ичирогийн төрсөн нутаг юм. Тус хотод өмнө нь Хорватын шигшээ баг 2002 оны Япон, Өмнөд Солонгос улсад зохиогдсон ДАШТ-д оролцохын өмнө цугларалт хийж, бэлтгэл сургуулилтаа базааж байсан түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.