images

Европын нөлөө бүхий гурван улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-05-23


   Норвеги, Ирланд, Испани улсууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэснээ өнөөдөр зарлалаа. Ойрх Дорнодод энхийг тогтоох хүчин чармайлтад бодитой ахиц гаргахын тулд ийм шийдвэрт хүрсэн гэдгээ гурван улс мэдэгдсэн бол Израиль улс хариу арга хэмжээ авч Норвеги, Ирланд улсад суугаа Элчин сайдуудаа Тель-Авивт яаралтай буцаж ирэхийг үүрэг болгожээ. Израилийн Гадаад хэргийн сайд Израэль Кац өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Бид энэ явдлыг чимээгүй өнгөрөөхгүй” гээд, Испанид суугаа Элчин сайдаа мөн дуудахыг үгүйсгэхгүй гэдгээ хэлсэн байна.

   НҮБ-ын 193 гишүүн орны 143 нь Палестиныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эдгээрийн 9 нь Европын орнууд юм. Европын орнуудаас одоо Бельги, Словени, Мальта улсууд Палестиныг хүлээн зөвшөөрөх эсэх, зөвшөөрвөл хэзээ вэ гэдэг асуудлыг авч үзэж байгаа юм. Ойрх Дорнод, Африк, Азийн ихэнх орон  Палестиныг тусгаар улс гэж үздэг. Харин АНУ, Канад, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг нөлөө бүхий хэд хэдэн улс өнөө болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Зураг дээр: 2023 оны 10 дугаар сарын 28-нд Норвегийн Осло хотод болсон жагсаалд оролцогч тус улсын парламентын ордны өмнө. Гэрэл зургийг Фредэрик Рингнэс. AP агентлаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.