Энэтхэгийн сонгуульд 969 сая хүн саналаа өгнө
Анд нөхдийн мэдээ
2024-04-19
Дэлхийн хамгийн том улс төрийн сонгуулийн санал авах байрууд өнөөдөр Энэтхэгт нээгдлээ. 969 сая хүн оролцох энэ сонгууль өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын нэгэн хүртэл нийт долоон үе шаттай явагдах бөгөөд парламентын доод танхим буюу Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгох юм. 42 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн сонгууль Энэтхэг улс 1951 онд тусгаар тогтносныхоо дараа зохион байгуулсан анх удаагийн сонгуулийн дараа орох урт сонгууль бөгөөд анхны тэрхүү сонгууль бүхэл бүтэн дөрвөн сар үргэлжилсэн түүхтэй. Орон даяар нийт нэг сая гаруй санал авах байранд өрнөх энэ удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулахын тулд 15 сая хүнийг дайчлан ажиллуулж байна. Эрх баригч “Bharatiya Janata” нам тэргүүтэй 40 гаруй намын нэгдсэн эвсэл энэ сонгуульд ялбал одоогийн ерөнхий сайд Нарендра Моди энэ албан тушаалд гурав дахь удаагаа улиран ажиллах юм.
Гэрэл зургийг Dibyangshu Sarkar/AFP/Getty Images
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.