images

Буриадын Эгэтийн дацанд Дүйнхорын хурал эхэллээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Оросын Буриадын Ярууны аймгийн Хар шивэр хэмээх газарт байх Эгэтийн дацанд 18 өдрийн Дүйнхорын хурал эхэллээ. Буриадын Буддын шашны нэг томоохон төв, 200 жилийн түүхтэй уг хийдэд жил бүр хурж байсан энэ хурал 1935 онд тасарсан бөгөөд 90 шахам жилийн дараа эргэн сэргээд эдүгээ гурван жил болж байна. Өнөө жилийн хурлын онцлог нь мөн олон жил тасарсан цам гарсан явдал юм. Эндхийн цам өөрийн гэсэн онцлог дэг жаягтай, Буриадын Буддын шашны түүхэнд маш чухал байр суурьтай байв. Өнгөрсөн зууны гучаад онд тарахаасаа өмнө Эгэтийн дацан буюу Дамчааравжаалин хийд нь олон арван гоёмсог сүм дуган, барилга байшин, бурхан тахил, ном судар хэвлэх бархан бүхий шашин соёлын томоохон төв байжээ. Энэ хийд 2500 жилийн өмнө Энэтхэгт бүтээгдсэн, Буддын шашинтнуудын нандин шүтээн Зандан зуу бурханыг тахиж байдгаараа алдартай билээ. 

Зураг дээр: Эгэтийн дацангийн Зандан зуу бурхан.

Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.ru  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.