images

“Xiaomi” компани ухаалаг бөгж үйлдвэрлэжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Хятадын “Xiaomi” компани анх удаа ухаалаг бөгж үйлдвэрлэснээ өчигдөр олон нийтийн сүлжээнд танилцууллаа. “Black Shark” хэмээх энэ бөгжийг сайн чанарын металлаар хийсэн бөгөөд зузаан нь ердөө 2.2 мм аж. Уг бөгжөөр зүрхний цохилт, цусанд очиж буй хүчилтөрөгчийн хэмжээ, биеийн дулаан, даралт гэх зэргийг хэмжиж болох ажээ. Компанийн мэдээлснээр бөгж нэг удаагийн цэнэглэлтээр дээд тал нь 180 өдөр ажиллах бөгөөд бусад үзүүлэлт, борлуулах үнэ, худалдаанд гарах өдрийг хараахан зарласангүй. Технологийн мэдээллийн GizmoChina сайтад бичсэнээр бол ухаалаг бөгж тансаг хэрэглээ байхаа удахгүй болих гэнэ. “Ийм бөгж хүн бүрийн хуруунд байх шинэ эринд бид алхан орж байна” хэмээн сайтын сэтгүүлч бичжээ.   

   Өмнөд Солонгосын “Samsung” корпорац өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр Испанийн Барселона хотод болсон Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн үзэсгэлэн дээр “Galaxy Ring” ухаалаг бөгжөө танилцуулсан билээ. Уг бөгж эзнийхээ явсан зам, зүрхний цохилт, амьсгалын давтамж, хэр бөх унтсаныг хэмжих бөгөөд худалдаанд хэзээ гарах, ямар үнээр борлуулах нь одоогоор тодорхойгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.