images

24 сая долларын хөрөнгөө бусдад өгөөд лам болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Энэтхэгийн нэгэн бизнесмэн эхнэрийн хамтаар хийдэд шавилан суухаар шийдэж, насаараа цуглуулсан мөнгөө буяны үйлсэд хандивлажээ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, Гужарат мужид олон жил амжилттай бизнес эрхэлсэн Бхавеш Бхаи Бхандари нийтдээ хоёр тэрбум рупий буюу ойролцоогоор 24 сая долларын хөрөнгөө хандивт өргөжээ. Эхнэр нөхөр хоёр жирийн хүний амьдралаас ангижирч, үлдсэн насаа шашин номд зориулахаар шийдсэний улмаас энэ алхмыг хийсэн гэнэ. Шашны багш, хувраг, санваартнуудад тэд өмнө нь байнга мөнгөн хандив өргөдөг байжээ. Тэдний хүү, охин хоёр одоогоос гурван жилийн өмнө материаллаг амьдралаас бүрмөсөн татгалзаж номд шамдсан байна. Багшид шавь орж хорвоогийн амьдралаас тасрахыг хиндү шашинд дикша гэдэг бөгөөд эхнэр, нөхөр хоёр энэ зан үйлийг саяхан гүйцэтгээд хийдэд суужээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.