images

38 жил эвдэгдээгүй дэлхийн рекордыг шинэчлэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   АНУ-ын Оклахома мужийн Рамона хотод өнөөдөр болсон Oklahoma Throws Series тэмцээний үеэр зээрэнцэг шидэлтийн спортод 38 жил эвдэгдээгүй байсан дэлхийн дээд амжилт эвдэгдлээ. Энэ амжилтын эзэн нь дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Литвийн тамирчин Миколас Алекна юм. Тэрбээр 74,35 метрийн амжилт үзүүлсэн бөгөөд өмнөх дээд амжилтыг одоогоос 38 жилийн өмнө буюу 1986 онд Германы тамирчин Юрген Шульт 74,08 м шидэж тогтоосон байна. Өдгөө 21 настай М.Алекна 2022 онд 19 настайдаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, зээрэнцэг шидэлтийн спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болж байв. Түүний аав Виргилиюс Алекна зээрэнцэг шидэлтийн Олимпын алтан медальт, дэлхийн хошой аварга юм. М.Алекна одоо Калифорнийн их сургуульд суралцаж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: www.watchathletics.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.