images

Алба хаагч амиа алдвал ар гэрт нь 80 м/кв-аас доошгүй талбайтай орон сууц олгоно

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар өнөөдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсөл батлагдвал төрийн цэргийн байгууллага, батлан хамгаалах салбар, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаагийн албаныхан хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ амиа алдвал 10 жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоос гадна бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл цалинг хэвээр олгоно. Мөн гэр бүлд нь 80 м/кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаа олгох бөгөөд өртөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 330 сая төгрөг байх ажээ. Харин орон сууц бус бэлэн мөнгө авахыг хүсвэл энэ заалт мөн үйлчилнэ. Одоо үйлчилж буй хуульд  энэ талаарх зохицуулалт бий бөгөөд онцгой байдлын албаны алба хаагч гэхэд л амиа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинг нь олгодог. Мөн нэг хүүхэдтэй бол цалингийн 50 хувь, хоёр хүүхэдтэй бол 75 хувь, түүнээс дээш бол 100 хувь цалинг нь олгодог байсан бол одоо хүүхдийн тооноос үл хамааран цалинг бүрэн олгох заалт орж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ тайлбарлалаа. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.