images

Юрий Гагарин сансарт юу идсэн бэ?

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-04-15


   Сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарин тойрог замд 108 минут байхдаа юугаар хооллосон талаар Оросын хоол судлаач Ирина Попкова “Газета.Ru” сайтад ярьжээ. Жингүйдлийн орчинд хүн хоол идэж чадах эсэхийг турших явдал энэ нислэгийн нэг зорилго байв. Сансарт идэх хоолны орц зохистой, өндөр илчлэгтэй, овор, жингээр аль болох бага байх ёстой байжээ. И.Попковын ярьснаар, Ю.Гагарин сансарт байхдаа юуны түрүүнд шоколад идсэн гэнэ. Эрдэмтэд түүнд шоколад өгөхөөр сонгосон нь фосфор, магний, төмөр, цайр болон А, В витамин ихээр агуулдагтай нь холбоотой байжээ. Үүнээс гадна шоколад нь хүний сэтгэл санааг өөдрөг байлгадаг серотонин хэмээх дааврыг тархинд ялгарахад тусалдаг. Ю.Гагарины идсэн нөгөө нэг зүйл нь мах байв. Мах нь уураг, чухал хэрэгцээт аминхүчлүүдээр баялаг байхаас гадна идсэн бусад хүнсийг биед шингээхэд тустай төмрийг ихээр агуулдаг учраас эрдэмтэд сансрын анхны нисгэгчид малын мах идүүлэхээр сонгосон гэнэ.     

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.